Бидний тухай

Ерөнхий танилцуулга

КВАНТ МАЙНИНГ ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж Уул уурхайн хүнд даацын дамп трак болон экскаваторын цахилгаан тоног төхөөрөмжийн өндөр хүчин чадалтай АС/DC төрлийн цахилгаан хөдөлгүүр генераторуудын иж бүрэн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн цахилгаан хөдөлгүүр генераторуудын сэлбэг материалын захиалга, худалдаа ханган нийлүүлэх үйлчилгээг үзүүлдэг.

Манай компани нь бүтээгдэхүүний чанар, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан томоохон брэнд үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд харилцагч бүрийн онцлогт нийцүүлэн түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд ажиллахыг эрхэмлэдэг.

Хамтын ажиллагаа

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн туршлагатай баг хамт олныг бүрдүүлж, сүүлийн үеийн дэвшилтэт технологуудыг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. Манай Монгол Улсад импортоор нийлүүлэгдэн ашиглагдаж байгаа GENERAL ELECTRIC, SIEMENS, URAL-MASH, BELAZ төрлийн өндөр хүчин чадалтай, бүтээмжтэй, эдийн засаг эрчим хүчний хэмнэлттэй, бөх бат, ашиглалтын хугацаа урт, эко зэрэг олон давуу талуудтай өөрийн онцлого бүхий хөдөлгүүр генераторуудыг бид бүрэн сэргээн засварлаж түүний сэлбэг материалуудыг түргэн шуурхай ханган нийлүүлж байна.